Skip to product information
1 of 4

mendhusk+

mendhusk+

Regular price 59,000₮
Regular price 59,000₮ Sale price 59,000₮
Sale Дууссан
Хэмжээ
Тоо

Mendhusk нь Энэтхэгийн хөрсөнд ургасан Plantago ovata ургамлын үрийн хальснаас гарган авсан өндөр чанартай байгалийн эслэг юм. Ус шингээн, өөрийн жингээс ~40 дахин их усыг татан зөөлөн гель үүсгэдэг онцлогтой.

Энэхүү эслэг нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжиж, гэдэсний хөдөлгөөнийг тогтворжуулан, удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлэхэд тусалдаг. Иймээс өдөр тутмын эслэгийн хэрэгцээгээ нөхөх, жингээ барих зорилготой хүмүүст тохиромжтой.

Дэлхий даяар эрдэмтэд psyllium эслэгийг судалж, зүрх судас болон цусан дахь сахарын эрүүл түвшнийг дэмжихэд тустай болохыг тогтоосон байдаг. Хэрэглэх бүрдээ хангалттай хэмжээний ус уухыг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Давуу тал
Нэг халбаганд 8 гр байгалийн эслэг агуулна
Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа, гэдэсний хөдөлгөөнийг дэмжинэ
Цусан дахь сахарын хэвийн түвшнийг дэмжинэ гэж судалгаагаар тогтоогдсон
Зүрх судасны эрүүл мэнд, холестерины хэвийн түвшнийг дэмжинэ гэж үздэг
Удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлэх тул жин барихад тусална
Амт, үнэргүй тул төрөл бүрийн хүнс, ундаатай хольж хэрэглэж болно
Хэнд тохиромжтой вэ?
Өдөр тутмын эслэгийн хэрэгцээгээ нөхөхийг хүсдэг бол
Хоол боловсруулалт, гэдэсний хөдөлгөөнөө дэмжихийг хүсдэг бол
Жимс, хүнсний ногооны хэрэглээ бага авдаг бол
Удаан хугацаанд цатгалан мэдрэмж авч, жингээ барихыг хүсдэг бол
12 наснаас дээш бүх хүмүүст хэрэглэж болно
Хэрэглэх заавар
˚⊹200–250мл усанд 1 хоолны халбага Mendhusk хийж сайтар хутгана.
˚⊹2–3 минут дэвтээсний дараа зөөлөн гель мэт өтгөрнө.
˚⊹Уусны дараа нэг аяга бүлээн ус дахиж ууна.
˚⊹Өдрийн турш ус сайн уух хэрэгтэй.
˚⊹Өдөрт 1–2 удаа, өөрт тохирсон цагт хэрэглэж болно.
˚⊹Жин барих зорилготой бол хоолноос 30 минутын өмнө хэрэглэнэ.
Найрлага
Psyllium Husk (Plantago ovata)
Тэжээллэг чанар

1 хоолны халбаганд

Илчлэг18 ккал
Нүүрс ус8 гр
Эслэг8 гр
Уураг0 гр
Өөх тос0 гр
Хэмжээ
mendhusk (жижиг)~ 300 мл сав
mendhusk+ (том)~ 470 мл сав
Хадгалах нөхцөл
Хуурай, сэрүүн нөхцөлд 1 жил хадгална.
Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална.
Чийгнээс хол байлгана.
Анхааруулга
!Mendhusk нь их хэмжээний ус шингээн тэлдэг тул өдрийн турш хангалттай ус уух нь чухал.
!Усны хэрэглээ хангалтгүй байх нь гэдэсний таагүй мэдрэмж болон бөглөрөл үүсгэх эрсдэлтэй.
!Ямар нэгэн эм тогтмол хэрэглэдэг бол эслэгээ эмнээс 1–2 цагийн зайтай хэрэглэхийг зөвлөнө (эслэг эмийн шимэгдэлтийг удаашруулж болзошгүй).
!Ургамлын гаралтай бүтээгдэхүүнд харшилтай хүмүүст тохиромжгүй.
View full details