Буцаалтын журам

Энэхүү журам нь mend.mn вэбсайт болон манай сошиал хаягаар өгсөн захиалгад хамаарна. Албан ёсны борлуулагч дэлгүүрээс худалдан авсан тохиолдолд тухайн дэлгүүртэй шууд холбогдоно уу.

Ерөнхий нөхцөл

Далайн хөвдийн бүтээгдэхүүн нь уртасгагч бодисгүй, богино хугацаанд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн тул амт таалагдаагүй, бодол өөрчлөгдсөн зэрэг шалтгаанаар буцаалт хийх боломжгүй.

Харин бидний талаас алдаа гарсан тохиолдолд бид үнэгүй солино.

Хадгалалтын хариуцлага

Далайн хөвдийг 2-4 хэмийн хөргөгчид хадгална. Хүргэлтээ хүлээн авмагцаа шууд хөргөгчид хийнэ үү.

Хөргөгчид зөв хадгалбал 14 хоног хэрэглэх боломжтой. Хэрэглэх бүрдээ цэвэр, хуурай халбага ашиглана.

Зөвлөмжийн дагуу хадгалаагүйгээс болж чанар алдагдсан тохиолдолд сольж өгөх болон буцаалт хийх боломжгүй.

Хүргэлт хүлээн авах

Хүргэлтийн ажилтан ирэхээсээ өмнө утсаар холбогдоно. 

Таны хүсэлтээр доор дэлгүүр эсвэл өөр хүнд үлдээсэн тохиолдолд бүтээгдэхүүн өрөөний хэмд удах тул үүнээс үүдэн чанар алдагдсан тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.

Бид үнэгүй солих тохиолдол: 

Сав баглаа боодол гэмтсэн, таг задарсан, асгарсан
Буруу бүтээгдэхүүн эсвэл буруу тоо ширхэг ирсэн

Солилт хийх боломжгүй тохиолдол: 

Хөргөгчид хадгалаагүй
Хүргэлт хийгдсэнээс хойш 24 цагийн дараа мэдэгдсэн
Зураг, бичлэг ирүүлээгүй.
Таны хүсэлтээр гуравдагч этгээдэд үлдээсэн
Задалж хэрэглэсний дараа амт, өнгө, бүтэц таалагдаагүй
Хэрэглэх хугацаа дууссан

Хэрхэн хандах

Захиалгаа хүлээн авмагцаа заавал шалгана уу. Асуудал илэрвэл 24 цагийн дотор зураг эсвэл бичлэгийн хамт доорх сувгуудын аль нэгээр холбогдоно уу:

Instagram
Facebook

Бид 1-2 цагийн дотор хариу өгч, зөвшөөрөгдсөн тохиолдолд 1-2 хоногийн дотор шинэ бүтээгдэхүүнийг үнэгүй хүргэнэ.