Буцаалтын журам

Энэхүү журам нь mend.mn вэбсайт болон манай сошиал хаягаар захиалсан бүтээгдэхүүнд хамаарна. Албан ёсны борлуулагч дэлгүүрээс худалдан авсан тохиолдолд тухайн дэлгүүртэй шууд холбогдоно уу.

Ерөнхий нөхцөл

Далайн хөвдтэй бүтээгдэхүүн нь уртасгагч бодисгүй, богино хугацаанд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн тул амт таалагдаагүй, бодол өөрчлөгдсөн зэрэг шалтгаанаар буцаалт хийх боломжгүй. Харин бидний талаас алдаа гарсан тохиолдолд бид үнэгүй шинэ бүтээгдэхүүнээр сольж өгөх болно.

Захиалга өөрчлөх

Хүргэлтийн хаяг эсвэл бүтээгдэхүүн солих бол Instagram эсвэл Facebook-ээр бидэнд бичээрэй.

Хадгалалтын хариуцлага

  • ූДалайн хөвдийг 2–4 хэмийн хөргүүрт хадгална. Хүргэлтээ хүлээн авмагцаа шууд хөргүүрт хийнэ үү.
  • ූХөргүүрт зөв хадгалбал 14 хоног хэрэглэх боломжтой. Хэрэглэх бүрдээ цэвэр, хуурай халбага ашиглана.
  • ූЗөвлөмжийн дагуу хадгалаагүйгээс болж чанар алдагдсан тохиолдолд сольж өгөх болон буцаалт хийх боломжгүй.

Хүргэлт хүлээн авах

  • !Хүргэлтийн ажилтан ирэхээсээ өмнө утсаар холбогдоно.
  • !Таны хүсэлтээр доор дэлгүүр эсвэл өөр хүнд үлдээсэн тохиолдолд бүтээгдэхүүн өрөөний хэмд удах тул үүнээс үүдэн чанар алдагдсан тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.

✓Бид үнэгүй солих тохиолдол

  • ✓Сав, баглаа боодол гэмтсэн, таг задарсан, асгарсан
  • ✓Буруу бүтээгдэхүүн эсвэл буруу тоо ширхэг ирсэн

✕Солилт хийх боломжгүй тохиолдол

  • ✕Хөргүүрт хадгалаагүй
  • ✕Хүргэлт хийгдсэнээс хойш 24 цагийн дараа мэдэгдсэн
  • ✕Зураг, бичлэг ирүүлээгүй
  • ✕Таны хүсэлтээр гуравдагч этгээдэд үлдээсэн
  • ✕Задалж хэрэглэсний дараа амт, өнгө, бүтэц таалагдаагүй
  • ✕Хэрэглэх хугацаа дууссан

Хэрхэн хандах

1Шалгах

Захиалгаа хүлээн авмагцаа заавал шалгана уу.

2Мэдэгдэх

Асуудал илэрвэл 24 цагийн дотор зураг эсвэл бичлэгийн хамт Instagram, Facebook эсвэл hello@mend.mn хаягаар холбогдоно уу.

3Хариу

Бид 1–2 цагийн дотор хариу өгнө (09:00–22:00).

4Солих

Зөвшөөрөгдсөн тохиолдолд 1–2 хоногийн дотор шинэ бүтээгдэхүүнийг үнэгүй хүргэнэ.